“ДЭЛХИЙН ӨВ-ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛТ ГАЗРЫН ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТ” МОНГОЛ-ЯПОНЫ СОЁЛЫН ӨВИЙН СИМПОЗИУМД ОРОЛЦСОН СУДЛААЧИД МАНАЙ МУЗЕЙГЭЭР ЗОЧИЛЛОО
2024-09-11
Орхоны хөндийн соёлын дурсгалт газрыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгүүлсний 20 жилийн ойд зориулан Соёл, аялал жуулчлал, спорт, залуучуудын яам, Гадаад харилцааны яам болон ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр “ДЭЛХИЙН ӨВ-ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛТ ГАЗРЫН ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТ” сэдвийн хүрээнд МОНГОЛ-ЯПОНЫ СОЁЛЫН ӨВИЙН СИМПОЗИУМ-ыг “ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ”-н хурлын танхимд 2 өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Уг симпозиумын гол зорилго нь аймаг, нийслэл болон улсын зэрэглэлтэй соёлын дурсгалт газарт хэрэгжиж буй археологийн малтлага, соёлын өвийн хадгалалт хамгаалалтын үйл ажиллагаатай танилцах, эртний хотын туурь, уран барилга, үл хөдлөх дурсгал оршиж буй газрын хууль эрх зүйн орчин, хот төлөвлөлт, стандарт, аялал жуулчлалын менежмент, эртний барилгын сэргээн засварлалт, сэргээн босголт ба бүтээн байгуулалттай холбоотой туршлага судлах, хоёр орны соёлын өвийн салбарт урт хугацааны хамтын ажиллагааг эхлүүлэхэд оршино.
Энэхүү симпозиумын хүрээнд МСӨХХСЗХ-ны тэргүүн, ДӨ-ОХСДГХЗ-ны мэргэжилтэн, доктор (Ph.D) О.Ангарагсүрэн тэргүүнтэй баг хамт олон болон Япон улсаас хүрэлцэн ирсэн эрдэмтэн, судлаач
• Япон Улсын Соёлын өвийн Нарагийн үндэсний судалгааны хүрээлэнгийн ерөнхий захирал, доктор (Ph.D) Мотонака Макото
• Япон Улсын соёлын өвийн Токиогийн үндэсний судалгааны хүрээлэнгийн дэд захирал Томода Масахико
• Япон Улсын Соёлын өвийн гамшигийн эрсдэлийн удирдлагын төвийн дарга, доктор (Ph.D) Коүзүма Ёүсэй
• Япон Улсын Эзэн хааны цуглуулгын музей, Санномару Шозокан, ахлах куратор, доктор (Ph.D) Татэйши Торү
• Япон Улсын Отани их сургуулийн профессор, доктор (Ph.D) Мацүкава Такаши,
• Соёлын өвийн олон улсын хамтын ажиллагааны Японы консорциумын дэд ерөнхийлөгч, доктор (Ph.D) Аоки Шигэо
• Соёлын өвийн олон улсын хамтын ажиллагааны Японы консорциумын Зүүн Ази-Төв Азийн хорооны дарга, доктор (Ph.D) Саотомэ Масахиро нар Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейг үзэж сонирхон харилцан мэдээлэл солилцож, нөхөрсөг уулзалт зохион байгууллаа.
# Сэдвүүд
Uncategorized