МОНГОЛЫН УРЧУУДЫН ЭВЛЭЛИЙН ГИШҮҮН, ИНТЕРЬЕРИЙН ЗУРААЧ ДАМДИНСҮРЭНГИЙН БАТДОРЖИЙН “ХАЛУУН ЭЛГЭН НУТАГ” УРАН БҮТЭЭЛИЙН БИЕ ДААСАН ҮЗЭСГЭЛЭН Г.ЗАНАБАЗАРЫН НЭРЭМЖИТ ДҮРСЛЭХ УРЛАГИЙН МУЗЕЙД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2024-09-19
МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН МУЗЕЙ БАЙГУУЛАГДСАНЫ 100 ЖИЛ-ийн ойг тохиолдуулан Монголын урчуудын эвлэлийн гишүүн, Интерьерийн зураач Дамдинсүрэнгийн Батдоржийн “ХАЛУУН ЭЛГЭН НУТАГ” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн өнөөдөр 15.00 цагаас эхлэн Г.Занабазарын Нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейд 2024 оны 9 дүгээр сарын 17-ноос 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл дэлгэгдэж байна.
Энэхүү үзэсгэлэнгийн онцлог нь төлөвлөлтийн санаа, шийдэл, гүйцэтгэл, агшин уран бүтээлчийн оюун санааны гоо зүйн шийдлээр илэрхийлсэн бүтээлүүдээр бүрдсэнээрээ онцлогтой. Тус үзэсгэлэн нь хот чимэглэл, интерьерийн уран сайхны шийдэл, орон зай, зураачийн нүд болон сэтгэлд буусан тухайн мөчийн агшныг усан будгаар буулгасан 100 гаруй дэлгэн үзүүлж байна.
Эрхэм үзэгчид та бүхнийг “ХАЛУУН ЭЛГЭН НУТАГ” бие даасан үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна.
# Сэдвүүд
Uncategorized