“МОНГОЛ НҮҮДЭЛЧИН” өвлийн фестиваль болж өндөрлөлөө
2025-02-26

“МОНГОЛ” нүүдэлчин өвлийн фестиваль 2025-д Соёлын Биет Бус Өвийн Уламжлалт уран хатгамал, оёдлын урлал, Монгол малгай урлал, Монгол гутал урлал, Монгол дээл урлал зэрэг өвүүдийг 2025.02.16-22-ны өдрүүдэд “Хувцас, эдлэл хэрэглэл”-ийн өргөөндөө сурталчлан таниулсан. Тус өргөөнд билиг авьяаст өвлөн уламжлагч С.Буд шинэ залуу өвлөн уламжлагч нар, Мандчирын наран ТББ, Эвт гутал зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож ардын уламжлалт урлагаа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж, өвлөн уламжлуулсан. Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нь “Монгол дээл хувцас, эдлэл хэрэглэл”-ийн үзэсгэлэнд үндэстэн ястнуудын дээл, малгай, хантааз, бүс, гутал, өмсгөл зүүсгэл зэргийн тайлбар, бэлгэдэл, цээрлэх ёс, бэлгэдлийн үг хэллэгийг даавуун дээр хэвлэн өргөө гэрээр зочилсон гадаад дотоодын жуулчид, зочдод үзүүлэх төдийгүй өвлөн уламжлагч нарын бүтээл/дээл, малгай, гутал, гоёл чимэглэл/-үүд, модон эдлэл хэрэглэл/арслантай авдар, ширээ, сандал, идээний таваг, араг, савар/, мөн домбо, завьяа, гүц, зэс данх зэрэг эдлэл хэрэглэлүүдийг өвлөн уламжлагч нар танилцуулсан. “Хөвөнтэй баривч эсгэх, оёх”, “Хурганы арьс элдэх, эгнэж оёх” боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэн өргөө гэрээр зочилсон гадаад дотоодын жуулчид болон зочдод зааж, зөвлөж, хийж үзүүлсэн. Хувцас, эдлэл хэрэглэл”-ийн өргөө гэрээр нийт 2267 үзэгч зочилсноос Соёлын өвтэй танилцсан 45% буюу 1005 үзэгч, Хувцас, эдлэл хэрэглэлийн үзэсгэлэнд 39% буюу 891 үзэгч, Боловсролын хөтөлбөрт 16% буюу 365 үзэгч хамрагдлаа.

 

# Сэдвүүд
Uncategorized