МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН МУЗЕЙ ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН: “ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН ДЭЭЖИС” ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН
2024-12-16
Монгол улсад “Орчин цагийн музей үүсэж хөгжсөний 100 жил” –ийн ойд зориулан Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгөөс гаргаж буй “Шилдэг бүтээлийн дээжис” тусгай үзэсгэлэнг толилуулж байна.
Музейн сан хөмрөгөөс урьд өмнө төдийлөн гарч байгаагүй хосгүй үнэт болон ховор нандин үзмэр цуглуулгаар дамжуулан түүх, соёлын өв, урлагийн түүхийг олон нийт, хүүхэд залууст сурталчлан таниулахад энэхүү үзэсгэлэнгийн зорилго оршино.
“Шилдэг бүтээлийн дээжис” үзэсгэлэнд XVIII-XX зууны үед хамаарах дүрслэх урлагийн олон төрлөөр бүтээгдсэн Занабазарын хийц болон дэг сургуулийн бүтээл, шүтээн зураг, монгол зураг, барлах урлаг, торгон зураг, баримал, цутгуур, цамын баг, хот мандал, тоглоом наадгай зэрэг монголчуудын урлахуй ухааныг шингээсэн дахин давтагдашгүй ур хийц, дүр дүрслэл бүхий үе үеийн шилдэг урлаачдын бүтээл болох 200 орчим үзмэрийг цогц байдлаар дэлгэн үзүүлж байна.
“Шилдэг бүтээлийн дээжис” тусгай үзэсгэлэн Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 07- ний өдрийн хооронд үзэгч олонд дэлгэгдэж байна.
# Сэдвүүд
Uncategorized