НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зүгээс Монгол Улсын ногоон эдийн засгийн шилжилтийн хэтийн төлөвийг тодорхойлж, боломжит хувилбаруудыг судлах хүрээнд бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид болон олон улсын мэргэжилтнүүдийн хамтаар “Ногоон эдийн засгийн шилжилт: Ирээдүйн төлөвийг төрийн удирдлагад харгалзах нь” сэдэвт бодлогын хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн оролцогчид Монгол Улсын нүүрсний хараат байдлыг бууруулж, төрөлжсөн, хүртээмжтэй, ногоон эдийн засгийн тогтолцоог, ирээдүйд нийцсэн засаглалыг бэхжүүлэх шаардлагатайг онцлов.
Манай музейд болсон тус хэлэлцүүлэгт хиймэл оюун ухаанаар дамжуулан Монгол Улсын ногоон ирээдүйн төлөвийг дүрсэлсэн хувилбаруудыг танилцуулсан.
Их зураач Б.Шаравын “МОНГОЛЫН НЭГ ӨДӨР” зургаас сэдэвлэсэн ирээдүйн дүр зургууд нь Монгол улс нүүдэлчин соёлоо хадгалан авч үлдэхийн чухал ач холбогдлыг онцлохын зэрэгцээ нүүрстөрөгчийн ул мөрийг бууруулах шаардлагатайг онцлов.
Энэхүү ирээдүйн төлөв байдлын танилцуулгын дараагаар Монгол Улсын Засгийн газар, УИХ, иргэний нийгэм, олон улсын байгууллагуудын төлөөллүүд ирээдүйн төрийн удирдлага, ногоон эдийн засгийн шилжилттэй холбоотой боломж, эрсдэлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан санал солилцлоо.