Монгол улсад орчин цагийн музей байгуулагдсаны 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монгол улсын Соёлын яамны санаачилгаар Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Эрдэнэ Зуу музей, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей хамтарсан “Урлахуй, Шүтэхүй, Гэгээрэхүй” шүтээн зургийн үзэсгэлэнг Монголын уран зургийн галерей дээр зохион байгуулж байна. •Шүтээн зураг нь Монголчуудын дунд шүтээн зураг, бурхан зураг, эрдэнэт зураг хэмээн нэрлэгдэж, эрт дээр үеэс хөгжсөөр ирсэн бурхан дүрслэлийн урлаг нь дэлхий дахинаа ТАНКА хэмээх нэрээр алдаршжээ. •Үзэсгэлэнд Эрдэнэ зуу музейгээс 18-р зуунд хамрагдах Гомбо Махгалын дүрүүд болон Гомбогүр, Чойжин ламын сүм музейгээс Арван хангал бурхад, Богд хааны ордон музей, Дүрслэх урлагийн музейгээс өндөр гэгээн Занабазарын хөрөг дүрүүд, XIX зууны шилдэг бүтээлүүдийг дэглэн үзүүлж байгаар онцлог юм. Мөн хамгийн жижиг 10см хэмжээтэйгээс 300 см өндөр шүтээн зургуудаас бүрдсэн 200 гаруй шүтээн зургуудыг анх удаа цогц байдлаар олон нийтэд хүргэж байна. 📍 Хаана: Монголын уран зургийн галерей ▪Хугацаа: 2024.04.15-аас 05 сарын 01 хүртэл ⏱️Цагийн хуваарь: Даваа-Ням 10:00-18:00 Сүүлийн үзэгчийг 17:30-с хүлээн авна.