“ҮЗЭГДЭЛ” ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭН
2024-09-02

Соёлын яам, Монголы н Урчуудын Эвлэл хамтран зохион байгуулж буй “Art week Ulaanbaatar 2024″ арга хэмжээний хүрээнд уран бүтээлч Ц.Ариунбайгаль, Р.Сэнгүм, М.Цасчихэр нар “ҮЗЭГДЭЛ” хамтарсан үзэсгэлэнгээ 2024 оны 5-р сарын 05-15-ны хооронд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд толилууллаа. Энэхүү үзэсгэлэнд гурван уран бүтээлчдийн нийт 30 гаруй бүтээл дэглэгдэн нийтийн хүртээл боллоо.

“ҮЗЭГДЭЛ” гэхээр таны бодолд юу бууж байна. Үзэгдэл гэдэг бол бодитой юм үзэгдэл бус, харин хүний оюун санаанд  өгөгдсөн оршихуйн мөн чанар, түүнээс урган гарах уран бүтээлчдийн сэтгэлгээний илэрхийлэл хэмээн тодорхойлж болно.

Гурван уран бүтээлч өөр өөрсдийн дотоод мөн чанар, арга барилаар байгалийн өнгө аясыг дүрслэн илэрхийлэхийн сацуу хүн, байгаль, бүх зүйл өөрийн гэсэн зүй тогтолтой бөгөөд цаг хугацаанаас үл хамааран дахин давтагдах боломжгүй мэдрэмжийг дүрсэлжээ.

Мөн тэдний өөр өөрийн дүрслэл хийгээд илэрхийлэл, өөр арга техниктэй хослуулан бүтээлээ туурвисан нь илүүтэй сонирхол төрүүлж байлаа. Бидний тэр болгон хараад байдаггүй зохиомжийн шийдэл, өнгөний тоглолт, бийрийн бичилтийг эндээс харлаа.

Энэхүү үзэсгэлэн нь харах, таашаах, мэдрэхүйд хүрэх бөгөөд юмсыг бодит ертөнцөөс өөрөөр хүлээн авахад чиглэгджээ. Нөгөө талаасаа үзэгч өөрөө байгалийн нэг хэсэг төдийгүй зүүд зэрэглээн дунд аялж буй мэт сэтгэгдэл төрүүлж байлаа.

# Сэдвүүд
Uncategorized