Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийн Л.Энхбат багштай уран зургийн ангийн 2005 оны төгсөгчдийн “ҮЛ ТАСАЛДАХ МӨР” үзэсгэлэнг 2025 оны 6 дугаар сарын 6-13-ны өдрүүдэд дэлгэж үзэгчдийн хүртээл болголоо.
Төгсөлтийн 20 жилийн ойг тохиолдуулан гаргаж буй тус үзэсгэлэнд ангийн төлөөлөл болох хэсэг уран бүтээлчид инстолляци, үйлдлийн урлаг, уран зураг, холимог техник, видео бүтээлүүдээ үзэгчиддээ толилууллаа.