“SAVE THE INVITE” үзэсгэлэн
2024-09-02
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 2007 онд НҮБ-ын бүх гишүүн орнуудыг аутизмын хүрээний эмгэгтэй хүмүүсийг ойлгуулж таниулах арга хэмжээ авахыг уриалсан. Үүнтэй холбогдуулан жил бүрийн 4 дүгээр сарын 2-ны өдрийг Аутизмыг таниулах дэлхийн өдөр болгон 2008 оноос тэмдэглэж ирсэн билээ.
Аутизмд хийсэн аялал НҮТББ-аас зохион байгуулж буй авъяаслаг хүүхэд багачуудын 20 гаруй бүтээлээс бүрдсэн “SAVE THE INVITE” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд 2024 оны 5 дугаар сарын 21-ээс 5 дугаар сарын 23-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Энэхүү үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжиж ажилласан бөгөөд үзэсгэлэнгийн хүрээнд нийт 13 хүүхэд багачуудад “Enjoy and Draw” боловсролын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ.
# Сэдвүүд
Uncategorized