МУСТА Бурхан урлаач Ц.Энхмандахын “Эргэх цэг” уран бүтээлийн үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд 2026 оны 4 дүгээр сарын 24-30 -ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Тус үзэсгэлэн нь уран зургийн чиглэлээр гаргаж буй түүний анхны бие даасан үзэсгэлэн юм. Үзэсгэлэнд нийт 25 орчим бүтээл дэлгэгдсэн ба түүний бүтээлүүдийн гол онцлог нь маш гүн гүнзгий утга агуулгаар дүүрэн бөгөөд дүрсний сонголт илэрхийлэл нь маш зөв оновчтой байдгаараа онцлогтой юм.
“Эргэх цэг” үзэсгэлэнд оролцож буй бүтээлүүдийг урлаач маань шороо болон ургамлын будгаар дагнаж зуржээ.
Тэрээр шүтээн зураг, монгол зургийн онцгой арга техниктэйгээ хослуулсан өөрийн гэсэн өвөрмөц арга барилаар зурдаг онцлогтой зураач бөгөөд түүний зургууд үзэгчдэд өөрийн сэтгэлдээ эргэцүүлэн бодох нууцлаг ухаарлыг хайрлах, баялаг зохиомжоор дүүрэн бүтээлүүд байлаа.
