Соёлын яам, Соёл Урлагийн Газар / Culture and Arts Authority-аас санаачлан “МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнг 2024 оны 05 дугаар сарын 04-нөөс 05 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Дорноговь аймагтай хамтарсан “Ноён хутагтын өргөө” гэрт “Барлах урлаг”, Б.Шаравын “Монголын нэг өдөр” бүтээлд дүрслэгдэж буй “Монгол гэрийн дүрслэл” боловсролын хөтөлбөрийг танилцуулан оролцсон бөгөөд 9хоногийн турш явагдсан энэхүү боловсролын хөтөлбөрт нийт 1054 хүүхэд багачууд хамрагдлаа.