Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейгээс уламжлал болгон зохион байгуулдаг ээлжит “Дижитал музей” үзэсгэлэн 2024 оны 7 дугаар сарын 10-наас 8 дугаар сарын 05-ны өдрүүдэд үзэгчдийн хүртээл боллоо.
Хиймэл оюун ухааны тусламжтайгаар музейн үзмэр бүтээлүүдийг орчин үеийн шийдлээр хүүхэд залуучуудад илүү ойроос бодитоор мэдрэх боломжийг олгох, соёлын өвийг үзэгч үйлчлүүлэгчдэд сурталчлан дэлгэрүүлэх зорилготой.
Энэхүү үзэсгэлэнг 2021 оноос хойш дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн үзэсгэлэнгээр бид “Минтүг бурханы хот мандал”, “Дэмчиг бурханы хот мандал”, зураач Д.Дамдинсүрэнгийн “Эвт дөрвөн амьтан” буюу “Тумбаш”, зураач Б.Шаравын (марзан) “Үрс гарч байгаа нь” зэрэг бүтээлүүдийг орчин үеийн хиймэл оюун ухаан (AI) – ны тусламжтайгаар хөдөлгөөнд оруулсан нь үзэгчдэд хязгааргүй огторгуйн чинад дахь бурхадын орноор аялах мэт мэдрэмжийг төрүүлж байлаа.