“НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын наадам 2024
2024-09-11
Соёлын Биет Бус Өвийн бүртгэлийн Уламжлалт гар урлалын VII дахь ай савын 77, Монгол Улсын яаралтай хамгаалах шаардлагатай 5 өвөөс “НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын наадам 2024-д Соёлын Биет Бус Өвийн Ган сийлбэрийн урлал, Гэрийн иж бүрдлийн уламжлалт урлал, Зоос ширээ сүлжих урлал, Зүмбэр урлал, Зээгт наамлын урлаг, Модон сийлбэрийн урлал, Монгол гутал урлал, Монгол малгай урлал, Монголын уламжлалт арьс ширэн эдлэлийн урлал, Монгол зургийн урлал, Монголын уламжлалт уях зангидах урлал, Монгол дархны уламжлалт арга ухаан, Мөнгөн аяга хийх урлал, Уламжлалт уран хатгамал, оёдлын урлал, Эсгий хувцас урлал гэсэн 15 өвийг 3 өдрийн турш “Уламжлалт гар урлалын өргөө”-нд сурталчлан таниуллаа.
Мөн тус өргөөнд билиг авьяастай өвлөн уламжлагч МУСТА С.Буд, Б.Бурмаа, Г.Энхмаа, шинэ залуу өвлөн уламжлагч нар, “Манзуширын наран” ТББ, Арьсан урлагийн “Хүрэл буга нийгэмлэг”, Түмэн эрдэнэс холбоо, Эвт гутал, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэжлийн боловсрол ур чадвар олгох сургууль, “Дөрвөлжин, дугуй” уран сийлбэрийн нийгэмлэг зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож ардын уламжлалт урлагаа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж, өвлөн уламжлах арга хэмжээг зохион байгууллаа.
“Уламжлалт гар урлалын өргөө”-нд үзэгчидэд нийт 15 өвийн үүсэл хөгжил, онцлог шинж чанар, бүтээх аргачлал зэргийг өвлөн уламжлагч нараас асууж ярилцан, танилцлаа.
# Сэдвүүд
Uncategorized