“ӨНӨӨДӨР” хамтарсан үзэсгэлэн
2025-03-13

Нэгэн цаг үеийн зураач бүсгүйчүүд болох З.Уянга, Д.Бурдаа, М.Баярмагнай нарын “ӨНӨӨДӨР” хамтарсан үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей 2025 оны 3 дугаар сарын 7 – оос 3 дугаар сарын 15-ны өдрүүдэд үзэгч олондоо толилуулж байна. Энэхүү үзэсгэлэнд гурван зураачийн зураасан зураг, уран зураг, монгол зургийн төрлөөр бүтээсэн нийт 40 гаруй бүтээл дэлгэгдэж байна.

“Өнөөдөр” хамтарсан үзэсгэлэн нь нэгэн цаг үеийн гурван уран бүтээлчдийн дүрслэх урлагийн гурван өөр төрлөөр, нэг сэдвийн хүрээнд бүтээн туурвисан бүтээлүүдээрээ нэгдэж байгаагаараа онцлогтой юм. Дүрслэх урлагийн үндсэн төрлүүд болох уран зураг, монгол зураг, зураасан зураг нь материал болон техник арга ажиллагаагаараа эрс тэс ялгаатай өөр өөрсдийн өвөрмөц онцлог хэллэгтэй байдаг. Энэ үзэсгэлэнгээс та бүхэн уран зургийн даацтай өнгийн тавилт, зураасан зургийн техникийн чөлөөтэй тоглолт, монгол зургийн өнгийн тансаг найрамж, зураас зурлага, байраа олсон оновчтой зохиомжийн шийдэл, уран бүтээлчийн бүтээлдээ хандах чин сэтгэл, бүтээлч хандлага, гүйцэтгэл зэргийг нэг дор харах боломжтой.

 

# Сэдвүүд
Uncategorized