“ДУРСАМЖААР БҮТЭЭВ” үзэсгэлэн
2025-06-30

“УЛААНБААТАР БИННАЛ-2025”-ын хүрээнд уран бүтээлч Х.Сүрэнгийн (Сузи) “Дурсамжаар бүтээв” цуврал үзэсгэлэнгийн төгсгөлийн бүлэг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд 2025 оны 6 сарын 16-25-ны өдрүүдэд дэлгэгдлээ.

“Дурсамжаар бүтээв” цуврал нь уран бүтээлчийн 2019 оноос эхлэн хэрэгжүүлсэн төсөл юм. Тэрээр 20 жил хадгалсан ургамал, цэцгийн хатаамал цуглуулгадаа тулгуурлан, дурсамж, хувь танин мэдэхүй, цаг хугацааны тухай сэдвийг эргэцүүлжээ.

Үзэсгэлэнгийн гол онцлог нь бүтээлүүд дурсамж шиг бүх хүртэхүйд хүрэлцээтэй байхаар төлөвлөжээ. Цианотип, торгон хэвлэл, дуу, тактиль дүрслэл, инсталляц зэрэг олон техникээр урласан бүтээлийг үзэгчид харахаас гадна сонсох, гараар мэдрэх зэргээр дурсан санах, мэдрэх, хуваалцах орон зайг бүтээсэн байна. Түүнчлэн үзэсгэлэнгийн бүх бүтээл харааны болон хэл ярианы бэрхшээлтэй хүмүүст зориулагдсан брайл үсэг, аудио хөтөч, мэдрэгдэх буюу товгор бүтэцтэй дүрслэлтэйгээрээ илүү хүртээмжтэй байлаа.

# Сэдвүүд
Uncategorized