МУЭ-ийн гишүүн зураач Доржсүрэнгийн Тайванжаргалын “Үзэсгэлэнт 4 улирал” судалбар зургийн үзэсгэлэн 2025 оны 10 дугаар сарын 07-14-ний өдрүүдэд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд дэлгэгдэн үзэгч олныг урлагийн бодит ертөнцөөр аялууллаа.
Уран бүтээлч Монгол болон гадаад улс орны үзэсгэлэнт байгаль, өвөрмөц тогтоц, байгалийн гоо үзэсгэлэн, аж байдал, хотжилтын сэдвээр төрмөл мэдрэмж, бодит сэтгэлгээ, өөрийн өнгө аяс, арга барил, оюун ухаанаараа объектив байдлаар, дүрслэн урлахын яруу сайхан бичилт, илэрхийллээр дүрсэлжээ.
Үзэгч олон маань уг үзэсгэлэнгээс байгальд очсон мэт бодит, сайхан мэдрэмж, гоо сайхны таашаал аван сэтгэл сэргэсэн нь дамжиггүй.
