“АМЬ ЦААС” үзэсгэлэн
2026-02-05

Архитектор, залуу уран бүтээлч Т.Эрдэнэ-Очирын цаасан хайчилбарын анхны бие даасан “Амь цаас” сэдэвт үзэсгэлэн Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 16-25-ны өдрүүдэд дэлгэгдлээ. Тэр бээр архитектурч мэргэжилтэй ба цаасан хайчилбарын төрлөөр 10 гаруй жил уран бүтээлээ туурвиж иржээ.

Өнгөрөгч 2025 онд Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Соёл, урлагийн газраас хамтран зохион байгуулсан “Нүүдэлчин” дэлхийн соёлын наадмын “Уламжлалт  гар урлал” өргөөнд соёлын биет бус өвийн төлөөллөөр 10 гаруй бүтээлээр оролцож олон нийтэд анх танилцуулж байсан түүний бүтээлүүд улам өргөжин бүрэн хэмжээний үзэсгэлэн болсон нь түүний хичээнгүй хөдөлмөр, бүтээлч ур чадварын илрэл юм.

Уран бүтээлч маань анхны үзэсгэлэндээ өөрийн урласан 120 гаруй сонирхолтой бүтээлээ дэлгэн толилууллаа. Энэхүү үзэсгэлэнгийн онцлог нь монгол нүүдэлчдийн амьдралын хэмнэл, цаг хугацаа, ухаан бодол, алсын харааг оносон зохиомж, нарийн мэдрэмж, өөрийн гэсэн арга ажиллагаагаар холбон сэдэв, санаа агуулгын хувьд сонирхолтой байдлаар бүтээсэн бүтээлүүд байгаад оршино.

# Сэдвүүд
Мэдээ