“WASTE INTO ART” үзэсгэлэн
2026-02-05

Загвар зохион бүтээгч Урангоо Идэр, график дизайнер Орели Корназ нарын санаачилсан “Off Grid” төслийн хүрээнд хэрэгжиж буй “Waste into art” хамтарсан үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд 2026 оны 1 дүгээр сарын 30-аас 2 дугаар сарын 01-ний хооронд танилцуулагдлаа.

“Waste into Art” нь олон төрлийн  материал дахин ашигласнаараа онцлог бөгөөд ихэнхдээ хаягддаг эд зүйлсийн далд үнэ цэнийг ил гарган, тэдгээрийг урлагийн бүтээл болгон хувиргах,  эдгээр нь уламжлалт тогтолцооноос гадуур орших бүтээлч туршлагыг харуулж, хаягдсан материалыг утга учиртай урлагийн илэрхийлэл болгон хувирган үзэгчдэд таниуллаа.

Энэхүү үзэсгэлэн нь хэт их хэрэглээ давамгайлж, тасралтгүй хог хаягдал руу чиглэсэн орчин цагийн замд төөрсөн энэ дэлхийд “хог” хэмээн нэрлэгдсэн материалд хоёр дахь амьдралыг өгч, урлагийн оролцоогоор дамжуулан тэдгээрийн нуугдмал боломжийг илрүүлж буйгаараа онцлог юм. Бидний хаягдал хэмээн үздэг хуучин эд зүйлсийг дурсамж, цаг хугацаа, энерги тээсэн оршихуй хэмээн харж бүтээлүүддээ шинэ утга учиртай, илэрхийлэлтэй, үнэ цэнтэй, ухамсартай уран бүтээл болон хувиргахыг зорьжээ. Түүнчлэн тогтвортой байдал, ухамсартай бүтээлч байдал, инновацын боломж, тогтсон үзлийн дахин талаар дахин эргэцүүлэн бодоход уриалжээ.

# Сэдвүүд
Мэдээ