Монголд улсад суугаа Итали улсын элчин сайдын яамнаас орчин үеийн Италийн соёл, урлаг, дизайн, загвар, хөгжим, амьдралын хэв маягийг таниулах “ИТАЛИЙН ДОЛОО ХОНОГ” арга хэмжээний хүрээнд Монгол, Италийн уран бүтээлчдийн хамтарсан “ТӨВ ШИЛЖИХ ҮЕД” үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэж байна.
“Төв” хэмээх ойлголтыг тогтсон, хөдөлшгүй цэг бус, харин орон зай, цаг хугацаа, хүртэхүйн туршлагаар түр хугацаанд бүрэлдэн бий болдог хувьсамтгай нөхцөл хэмээн авч үздэг. Үзэсгэлэн нь инсталляци, баримал, видео зэрэг хэлбэрүүдээр дамжин шилжилт хөдөлгөөний тухай эргэцүүллийг зөвхөн бэлгэдэл, хэл зүйн түвшинд бус, экологийн болон түүхэн хэмжээсээр нь тэлж байгааг илэрхийлжээ.
